Dark Light
Нийгэм | 2025-07-09

ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 5-30 СМ-ЭЭР НЭМЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Үүр, Хангай нурууны арын Идэр, Хануй, Чулуут, Урдтамир, Орхон, Хэнтий нурууны зүүн хажуугийн Эг, Онон, Балж, Алтай нуруунаас усжих Чонохарайх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-30 см-ээр нэмэгдэж, Балж, Чулуут, Урдтамир гол олон жилийн дундаж түвшинг 10-20 см давсан байна.
Өнөөдөр Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул иргэд үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газар зусах, амрах болон гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг Цаг уур, орчны шинжилгээний газраас зөвлөлөө. 
Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00