Санхүүгийн зохицуулах хорооны хамт олон төрийн дээд цол гардсан шинэхэн гавьяатдаа хүндэтгэл үзүүллээ. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохилдуулж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар СЗХ-ны Зах зээлийн судалгаа, хөгжлийн газрын дарга Н.Оюунчимэг Монгол Улсын гавьяат эдийн засагч цол хүртлээ.
Тэрбээр СЗХ-нд 2006 оноос хойш Банк бус санхүүгийн байгууллагын газрын ахлах референт, газрын дарга, Дотоод аудитын хэлтсийн дарга, Зах зээлийн судалгаа хөгжлийн газрын дарга зэрэг тасралтгүй 19 жил ажиллаж байна.