“Монголын эдийн засгийн форум 2025” энэ сарын 8-9-ний өдрүүдэд Төрийн ордонд "Маргаашийн төлөө хамтдаа" уриан дор зохион байгуулагдаж байна.
Форумд 3000 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, бодлого тодорхойлогчид, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.
“Салбар хуралдаан IX – Маргаашийн ажиллах хүчин” хэлэлцүүлэгт:
Модератор: Б.Ариунцэцэг (Продюсер, Тэнгэр телевиз)
Панелистаар:
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам,
- Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар,
- Солонгосын Шилжилт хөдөлгөөний судалгаа, сургалтын төвийн Дэд дарга Ли Гю Хон,
- PRG Holdings Berhad Группийн Гүйцэтгэх захирал Эндрю Чан,
- ОУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг нар оролцлоо.
Тус хэлэлцүүлгээр өнөөгийн болон ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрт байдалд нөлөөлж буй хүчин зүйлс, ирээдүйн ажиллах хүчнийг бэлтгэх, хөгжүүлэх боломжууд, мөн тэдгээрийг шийдвэрлэх гарцуудын талаар хэлэлцэв.