Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны долоодугаар сарын 9-нд боллоо.
ЗГХЭГ-ыг дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ:
- “E-mongolia”-аар дамжуулан 30 мянга орчим иргэн Засгийн газрын ойрын хугацаанд хийх ажлын төлөвлөгөөнд саналаа ирүүлээд байна.
Дээрх саналуудыг ангилж үзвэл:
- Хүний хөгжлийг дэмжих,
- Татварын орчныг таатай болгох,
- Хүнд суртлыг арилгаж, төрийн үйлчилгээг сайжруулах,
- Хууль зөрчсөн албан тушаалтнуудад хариуцлага тооцох зэрэг олон асуудлууд байна.
- Иргэд, олон нийтээс ирүүлсэн дээрх санал, шүүмжлэл, асуудал бүрийг цаашид Засгийн газрын үйл ажиллагаанд тусгаж, ирүүлсэн санал бүрийн мөрөөр арга хэмжээ авч, хариу мэдэгдэж ажиллахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд холбогдох Засгийн газрын гишүүн, сайд нарт үүрэг болгосон.