Dark Light
Нийгэм | 2025-07-09

ДЭД ХОРООНЫ ДАРГАД М.ГАНХҮЛЭГИЙГ ДЭМЖЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Дэд хорооны даргыг сонгох тогтоолыг хэлэлцэж  Соёл, спорт, залуучуудын дэд хорооны даргад УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийг дэвшүүлж, гишүүдийн олонх нь дэмжлээ. 
М.Ганхүлэгийг Хан Хэнтий цогцолбор сургууль, 2012 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлага, маркетингийн менежер мэргэжилтэй. 
Ажилласан байдал:
  • 2013-2015 онд “Шинэ дэлхий” телевизийн маркетинг, төлөвлөлтийн менежер
  • 2015 оноос “Ашдын Түүчээ” ХХК-ийн гүйцэтгэх захирал
  • 2020-2022 онд Социал Демократ Монголын Залуучуудын холбооны Бүс хариуцсан нарийн бичгийн дарга
  • 2020 оноос Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2020-2022 онд Монгол Ардын намын Улс төрийн бодлогын газрын дарга
  • 2022 оноос Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал
  • 2022 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
  • 2022 оноос Социал Демократ Монголын Оюутны холбооны Ерөнхийлөгч
  • 2022-2024 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд
  • 2024 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10