Dark Light
Нийгэм | 2025-07-09

ИХЭР: ТАНЫ АЖИЛ ХЭРГИЙГ АМЖИЛТ ДАГАНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны долдугаар сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр элдэв зүйлд азаа туршсаны хэрэггүй. Та ойр дотнын хүмүүстэйгээ харилцахдаа сэтгэлийн хөөрлөө барихгүй бол хэрүүл шуугиан болох магадлал өндөр байна. Хэн нэгний зан ааштай санаа нийлэхгүй байгаагаа өнөөдөр илэрхийлсний хэрэггүй. Удахгүй байдал өөрчлөгдөж амар хялбар болно гэдэгт ч итгэх хэрэггүй. Бусдад анхаарал бага тавьж буйгаа өөрчил.
 
Үхэр: Санхүү мөнгөний асуудал гарна. Нөхцөл байдал хэцүү байсан ч өр зээл, төлбөр тооцоогоо хийж дуусга. Гадаад орчны нөлөө ажил хэрэгт тань таатай боломж олгохгүй бололтой. Гэр бүлдээ их цаг зарцуул. Үр хүүхдүүдтэйгээ хэл амаа амархан ололцож чадна.
 
Ихэр: Таны ажил хэргийг амжилт дагана. Гэхдээ амар хялбар орлого хүсээд хэрэггүй. Алс хэтийн амжилт, үр дүнг чухалчил. Зарим хүмүүст албан тушаалын дэвшил гарах магадлалтай. Халдварт өвчин тусах эрсдэл өндөр байна. Эрүүл мэндээ тогтмол хянах шаардлагатай.
 
Мэлхий: Амьдралынхаа нөхцөлийг дээшлүүлэхэд чиглэгдсэн үйл ажиллагааг хэрэгжүүл. Хайртай хүнээ ая тухтай байлгавал амьдрал тань аз жаргалтай мөчүүдээр дүүрэн, амжилтаар арвин байна. Алдар нэр хөөсөн зан авир олон алдаанд хүргэж болно. Биеэ тоох хандлага гаргахаас зайлсхий.
 
Арслан: Өнөөдөр гэнэтийн шийдвэр бүү гарга. Яаралтай дуусгах ёстой ажил дээрээ анхаарал төвлөрүүл. Өөрийн туршлагыг ашиглан ирээдүйн ажлаа төлөвлөхөд таатай байна. Амар хялбар аргаар амжилт олох боломж амлаж буй хүмүүсээс хол бай. Янз бүрийн бараа бүтээгдэхүүний гоё сайхан сурталчилгаанд бүү авт.
 
Охин: Хайртай хүнээ хүндэлж, түр зуурын учралаас зайлсхий. Энэ нь таныг элдэв хардалтаас сэргийлэх болно. Гэр бүлийн харьцаа бат бэх байвал танд тав тухыг билэгдсэн өдөр болно. Ар гэртээ санаа зовохгүй байх нь ажил хэрэг амжилттай байх гол үндэс болно. Зарим бэрхшээл санхүүгийн дарамт үүсгэх ч та гарц олж чадна.
 
Жинлүүр: Аль болох олон нийтийн хандлагыг мэдэрч бай. Ойр дотнын хүмүүсийн харьцаанд хагарал гарч, бие биеэ ойлгохгүй байх магадлалтай. Дотнын хүн чинь ил тод харьцаж чадахгүй. Өөрийн бүх ажил хэрэгт бие даасан байдлаа хадгал. Үйл ажиллагааныхаа чиглэлийг бүү өөрчил. Эрч хуч суларч, сэтгэлээр унах байдал ажиглагдана. Архаг өвчин сэдэрч болзошгүй.
 
Хилэнц: Ажил хэрэгч хүмүүс санхүүгийн алдагдал авчрах төслөөс цагаа олж гарах бололтой. Шийдэл олоогүй алдагдлыг засаж залруулахад маш их цаг зав зарцуулах шаардлагатай болно. Ээдрээтэй нөхцөл байдалд орооцолдох магадлалтай тул ажил хэргийн асуудалд хэт улайрч оролцох хэрэггүй. Гэнэтийн асуудалд сандралгүй, зөв шийдвэр гаргавал олон таагүй явдлаас зайлсхийж чадна.
 
Нум: Бүх зүйлийг байранд нь тавьж, үүрэг хариуцлагуудыг жигд хуваарилж чадсан бол аливаа аж ахуйн ажилдаа санаа зовохгүй байж болно. Сэтгэл санаа өндөр, эрүүл мэнд сайн байхын тулд спортоор хичээллэх, дасгал сургууль хийх нь тохиромжтой. Танд ямар нэг өвчин эмгэг туссан гэсэн сэжиг байвал хий айж суухын оронд яаралтай эрүүл мэндийн шинжилгээ хийлгэж, бүх зүйл хэвийн гэдэгт итгэвэл сэтгэл амар болно.
 
Матар: Ажил үүргийн хуваарилалтаас болж албан харилцаа муудна. Шийдвэр гаргах тал дээр санал зөрөлдөнө. Та өөрийнхөөрөө байвал сайн тал илүү гарна. Хууль дүрмийг мөрдөх нь чухал. Эрсдэл агуулсан, ялангуяа үр дүн тодорхойгүй үйлдэл хориотой байна. Хувийн амьдралын маргаантай асуудлыг эвээр зохицуул.
 
Хумх: Түргэн зан авир гаргахаас сэргийл. Харьцаандаа хяналт тавь. Алхам бүрээ тооцоолж, хамт ажилладаг хүмүүстэйгээ хариуцлагатай хандвал та амжилтад хүрнэ. Эхэлсэн ажлаа дуусгаж, өөрийн байр сууриа бэхжүүлэх цаг үе. Хамт ажиллагсад болон найз нөхөд туслалцаа авах шаардлага гарах үед нэрэлхэх хэрэггүй.
 
Загас: Од эрхсийн нөлөөгөөр эрүүл мэндийнхээ төлөө санаа зовох магадлалтай. Ажлын алжаал тайлж тайвшруулах бүхий л хэлбэр танд ашигтай. Хамаатан садан, найз нөхдийн харьцаж, тайван орчинд тухтай байхыг хичээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00