Dark Light
Нийгэм | 2025-07-09

ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон  Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хамтарсан  2025.07.08-ны хуралдаанд Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын талаарх Монгол Улсын Шадар сайд, Эрчим хүчний сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нар мэдээлэл өглөө. Хуралдааныг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен даргалав. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд хийж буй ажлын талаарх Монгол Улсын Шадар сайдын мэдээллийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа. Тэрбээр мэдээлэлдээ, Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт нэгэнт бодит аюул болж, ган, зуд, цөлжилт болон үүнийг дагасан хуурайшилт, ой, хээрийн түймэр зэрэг гамшиг илүү олон давтагдаж, удаан үргэлжлэн хүн амын тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын эмзэг байдлыг нэмэгдүүлж байна. Түүнчлэн эрчим хүч, дулааны эх үүсвэр,  шугам сүлжээ, дэд бүтэц хуучирсан, чадлын дутагдалтай байдал нь хот суурин газруудын эмзэг байдлыг улам нэмэгдүүлж байгааг дурдлаа. Мөн сүүлийн 15-20 жилд ган зудын давтамж ойртож, үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл нь нэмэгдсээр байгааг онцлоод Монгол орны бэлчээрийн ургамлын ургалтын байдал 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт нутгийн 3.0 хувьд муу, 61 хувьд хэвийн, 36 хувьд дунд зэргийн ургацтай. Баян-Өлгий, Увс, Говь-Алтай аймгийн зарим нутгаар, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Өмнөговь аймаг, төвийн ганц зарим сумдаар бэлчээрийн ургац муу байна. Энэ үнэлгээ ойрын өдрүүдэд шинэчлэгдэх бөгөөд хэт халалтын улмаас гантай нутаг дэвсгэрийн хэмжээ нэмэгдэх магадлалтай байгааг онцлов.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00