Энэ оны долдугаар сарын 9-ний өдрийн 17:20 цагт 40 орчим насны эмэгтэй төмөр замын хамгаалалтын тор бүхий бүс рүү нэвтэрч, сэлгээний зүтгүүр хөдөлгөөн үйлдэж байх үед орон нутгийн галт тэрэгний зам дээр хэвтэж амиа хорлох үйлдэл гаргажээ. Тухайн үед Төмөр замын цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Одбаяр албан үүргээ гүйцэтгэж байх үедээ олж харан таслан зогсоож, амь насыг нь аварчээ. Тухайн иргэн гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох үйлдэл хийсэн гэж мэдүүлжээ.
Нийгэм | 2025-07-09
Сэтгэгдэл бичих