Dark Light
Нийгэм | 2025-07-09

ШИНЭ ЗАЛУУ ГИШҮҮД БАЙНГЫН ХОРОО, ДЭД ХОРОО АХАЛЖ ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
УИХ-ын байнгын хороод болон дэд хороодын дарга нар шинэ залуу гишүүд томилогдоод байна. Тодруулбал,
УИХ-ын гишүүн О.Номинчимэг Өргөдлийн байнгын хорооны дарга 
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны дарга 
УИХ-ын гишүүн Б.Найдалаа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга 
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Аялал жуулчлалын дэд хорооны дарга 
УИХ-ын гишүүн Б.Уянга Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга 
УИХ-ын гишүүн Ч.Анар Инновац, цахим бодлогын дэд хорооны дарга 
УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга 
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн М.Мандхай Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ёс, зүйн дэд хорооны дарга
УИХ-ын гишүүн С.Зулпхар Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга 
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Агаар, орчны бохирдлын дэд хорооны дарга 
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар тус тус томилогдсон юм. 
Монгол Улсын Үндсэн хуульд 2023 онд өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй болсноор мэргэжлийн, салбар бүрийн төлөөлөл парламентад орж ирэх нөхцөлийг бүрдүүлж, асуудалд ул суурьтай, нухацтайгаар хандаж, хэлэлцүүлэг, мэтгэлцээний зарчмаар ажиллах боломж бүрдэнэ гэж тодорхойлж байлаа. Харин одоо байнгын хороо, дэд хороодын дарга нараар тухайн салбартаа мэргэшсэн гишүүдээ томилон ажиллуулж эхэлсэн нь 126 гишүүнтэй парламентын нэг онцлог нь болж байгаа юм. УИХ-ын даргын зүгээс салбарынхаа дуу хоолой болж чадахуйц, мэргэжлийн гишүүдээр ийнхүү байнгын хороо, дэд хороог ахлуулж эхэлсэн нь иргэд, олон нийтэд нэн шаардлагатай хууль тогтоомжийг боловсруулах, батлахад чухал нөлөө үзүүлэх юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00