НИТХ-ын Ээлжит IV хуралдаан боллоо. Хуралдаанаар нийт 22 асуудал хэлэлцэн баталлаа. Тодруулбал, Нийслэлийн 2025 оны төсвийг тодотгож, Улсын төсөвт 130 тэрбум төгрөгийн орлогыг нэмж төвлөрүүлэхийг нийт Төлөөлөгчид дэмжлээ. Уул уурхайн орлогоосоо шууд хамаардаг манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд нүүрсний борлуулалт хэвийн ч үнэ буурсан нь Монгол Улсын төсвийг дахин тодотгохоос аргагүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Улсын төсвийн алдагдалтай холбоотой Нийслэл 150 тэрбум төгрөгийн төсвийн эх үүсвэрийг бүрдүүлж буй. Ингэхдээ иргэдийн халаас руу гар дүрж, татвар татаасыг нэмэгдүүлэх бус Орон нутгийн хөгжлийн сангаас 20 тэрбум, нийслэлийн өмчийн барилга байгууламж, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, дуудлагаар худалдан борлуулах замаар улсын төсвийн бүрдүүлэлтийг хангаж байгаа юм.
Нийгэм | 2025-07-09
Сэтгэгдэл бичих