Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осолдон амь насаа алджээ. "Архангай аймгийн нутаг дэвсгэрт Орхон голын гүүр гэх газарт автомашин онхолдож, хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл энэ оны долоодугаар сарын 07-ны 20:30 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал нэр бүхий иргэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyota Corolla Fielder маркийн .... улсын дугаартай автомашиныг жолоодож яваад онхолдож амь насаа алдсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Энэ оны эхний 5 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас үйлдэгдсэн зам тээврийн осол хэрэг нийт 65 бүртгэгдсэн байна.
Баяр наадмын өдрүүд эхэлсэнтэй холбогдуулан "Бага зэрэг уусан, машинаа барихад асуудалгүй" гэх хайхрамжгүй байдал нь өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд эрсдэл учруулах тул согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.