Dark Light
Нийгэм | 2025-07-09

Д.ОЧИРБАТ ЗАСГИЙН ГАЗРЫН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛӨӨР ШАГНУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг ханган, төрийн алба, хууль ёсыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, урлаг, шинжлэх ухаан-техникийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн албан хаагчдыг Засгийн газрын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагналаа. 
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатын төрийн албаны бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлж, эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын бодлогын орчныг шинэчлэх, хэрэгжилтийг зохион байгуулахад салбараа манлайлан үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажилласныг үнэлж энэхүү нэр хүндтэй шагналаар шагнасан бөгөөд шагналыг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр гардуулав.  
Төрийн нарийн бичгийн дарга  Д.Очирбат нь төрийн албанд тасралтгүй 30 гаруй жил зүтгэж байгаа бөгөөд Улсын гуравдугаар төв эмнэлэгт асрагч, Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын газарт зохион байгуулагчаас эхлээд тус дүүргийн Засаг дарга хүртэл дэвшин ажиллаж, Засаг даргаар 6 жил ажилласан байна. Тэрээр 2008-2012 онд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан бөгөөд 2016 оноос хойш ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байна. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00