Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.2, 18.7 дахь хэсэг, Засгийн газрын 2022 оны 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн эсрэг үндэсний дүрмийн 10.23, 10.25 дахь хэсэг, Үндэсний их баяр наадмыг Зохион байгуулах хорооны 2025 оны "Хариуцлага тооцох тухай" 01 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн цэргийн арслан Г.Жамбалдоржийн барилдах эрхийг 3 жилээр хассаныг бууруулан 1 жил болгосон байна. Тамирчдын мэдээлэл дутууг ашиглан тэднийг хууран хориотой эм бэлдмэл хууль бусаар худалдах, нийлүүлэн борлуулдаг этгээдүүдийн мэдээллийг олж тогтоон допингийн хор уршгаас бусад олон тамирчдыг сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн нь түүний хариуцлагын хугацаа буурах гол үндэслэл болсон байна. Иймд цэргийн арслан Г.Жамбалдорж 2025 оны долдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн бүх шатны барилдаанд бүртгүүлэн барилдах эрх нь нээгдсэн болно.
Эх сурвалж
| МҮБХ
|