Dark Light
Нийгэм | 2025-07-10

ЦЭРГИЙН ЁСЛОЛЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 оноос эхлэн жил бүрийн долдугаар сарын 10-нд “Монгол Улсын төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Тус өдрийн хүрээнд 2009 оноос хойш уламжлан зохион байгуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо.
 
Цэргийн ёслолын хүндэтгэлийн жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэд, жуулчид үзэж сонирхлоо.
 
Цэргийн хүндэтгэлийн ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 1500 гаруй алба хаагч 22 хайрцаг болж жагссан юм.
 
Онцгой байдлын байгууллагын эрэгтэй хайрцгийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, эмэгтэй хайрцгийг ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ц.Онон нар командлан алхлаа.
 
Мөн морьт цэргүүд Хүннү гүрэн, Их Монгол Улс, Богд хаант Монгол Улс, Монгол ардын журамт цэрэг, БНМАУ-ын Төрийн далбааг тухайн үеийн цэрэг, армийн хувцастайгаа залсан юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00