Dark Light
Нийгэм | 2025-07-10

“МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР” ТОХИОЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаал өнөөдөр /2025.07.10/ Жанжин Д.Сүхбаатарын талбайд боллоо.
“Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан ёслолын жагсаалд төрийн цэргийн болон хууль сахиулах 11 байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцсон юм.
Энэхүү 14 дэх удаагийн ёслолын жагсаалд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагаас 50 алба хаагч оролцож, жагсаалыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хамгаалалт зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хошууч Б.Амаржаргал командлан алхлаа.
Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хууль батлагдсан билээ.
Ийнхүү Төрийн далбааны өдрийг жил бүрийн долоодугаар сарын 10-нд, улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж, 2009 оноос эхлэн тэмдэглэсээр ирсэн юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00