Dark Light
Нийгэм | 2025-07-10

ДИПЛОМАТ ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд дипломат цол хүртээлээ.  

Гадаад харилцааны салбарт үр бүтээл, идэвх санаачилгатай ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд” цолыг: 
  • Ахмад дипломатч Цэндийн Батбуян,
  • Ахмад дипломатч Чимэддоржийн Баттөмөр,
  • Ахмад дипломатч Эрдэнийн Бямбажав,
  • Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Өлзийсайханы Энхтүвшин,
  • Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жигжээгийн Сэрээжав,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Тэргүүн шадар дипломат Эрдэнэцогтын Одбаяр,
  • Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Нямдоржийн Анхбаяр,
“Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол”-ыг:
  • Ахмад дипломатч Пүрэвжавын Гансүхэд хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх дипломат цол хүртсэн эрхмүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.

Цаашид улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд оруулсан хичээл зүтгэл, хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлэв.

Мөн гэр бүл, хамт олонд нь Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00