Dark Light
Нийгэм | 2025-07-10

САЛБАРЫНХАНДАА ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 104 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгаа дараах алба хаагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медалиар шагналаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар нар шагналыг нь гардуулан өглөө.
  • “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” -оор Төмөрчөдөрийн Гантөмөр, Өлзийдаваагийн Өнөрлхам,Чулуунбаатарын Баасансүрэн, Эрдэнэ-Очирын Оюунцэцэг, Пунцгаагийн Бумжаа нарыг,
  • “Цэргийн гавьяаны улаан тугийн одон” -оор Банзрагчийн Одмандах, Батбаярын Ламчин, Дүгэрсүрэнгийн Эрдэнэбаяр нарыг,
  •  “Алтан гадас одон” -оор Төмөртогоогийн Төмөр-Очир, Цогоогийн Хишгээ, Батжаргалын Ариунчимэг, Шагдарын Янжиндулам, Балжиржанцангийн Баатарсүрэн, Доржсүрэнгийн Лхагвасүрэн нарыг,
  • “Цэргийн гавьяаны одон”-оор Баасандоржийн Одсүрэн, Пүрэвжавын Одонбаатар нарыг
  • “Цэргийн хүндэт медаль”-иар Батболдын Эрдэнэчулуун, Лхагвасүрэнгийн Дэлгэрцогт, Хоролдуламын Эрдэнэхишиг, Төмөрбаатарын Мөнгөнцэцэг, Очирбатын Дагвадорж, Сануйдагвын Түмэнжаргал, Уртнасангийн Даваажав, Баасанжаргалын Эрхэмбаяр, Мандалын Сандагсүрэн нарыг,
  • “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Отгонбаярын Оюунсувд, Баярсайханы Бурмаа, Түшигцоодолын Отгонбаяр, Баасанжавын Бадамханд, Энхбатын Эрдэнэбилэг, Бямбаюугийн Отгон, Туулын Байгалмаа, Лувсанчүлтэмийн Гансүх, Бат-Эрдэнийн Лхагвасүрэн, Сандагдоржийн Алтантуяа, Сандагдаваагийн Лхамсүрэн, Балдангийн Сувдаа, Лувсангомбын Энхтуяа, Баярмагнайн Уранчимэг нарыг тус тус шагналаа.
Мөн Засгийн газрын шагнал хүртсэн алба хаагчдад шагналыг нь гардууллаа.
  • Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Гүнсэнчоймболын Амаржаргалыг “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр,
  • Мөн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Цагааны Ганжаргалыг “Хүндэт жуух” бичгээр шагналаа.
Сангийн сайдын тушаалаар
  • “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Санхүү, хөрөнгө, оруулалтын газрын Ахлах мэргэжилтэн Болдбаатарын Майцэцэгийг,
  • Эрчим хүчний яамны “Жуух бичиг”-ээр Нацагдоржийн Анхбаяр нарыг тус тус шагнасан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00