Dark Light
Нийгэм | 2025-07-10

Д.ЖАРГАЛСАЙХАН: УРЛАГТ ХУВЬ ХҮН ГАНЦААРАА ЗҮТГЭДЭГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МУАЖ, Төрийн шагналт Чингис хаан хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан: Дөчин хэдэн жилийн өмнө зохиож байсан Чингис хаан рок дуулал, 1988 онд зохиож байсан Тамирчны алдар хямдхан олдохгүй, 1991 онд бичсэн Чингисийн баатрууд зэрэг бүтээлүүдэд Монгол Улсын 2025 оны Төрийн шагналыг өгч байгаад баяртай байна. Миний үе үеийн хамт олон ялангуяа Улсын филармонийн Баян Монгол, Соёл эрдэнэ, Оч хамтлаг, Чингис хаан хамтлагийн нийт уран бүтээлчид миний эдгээр дууг бүтэхэд гар бие оролцож, сэтгэл зүрх авьяас билгээ зориулсан юм. Зарим нь одоо тэнгэрт байгаа. Тэд минь баярлаж байгаа байх. Би ч найз нөхдөө мартдаггүй. Урлаг гэдэгт хувь хүн ганцаараа зүтгэдэггүй. Хамт олон, чуулга, найз нөхөд уран бүтээлчдийн нийтийн бүтээл байдаг. Оюун санааны, утга агуулга талаасаа зохиогчийн талд байдаг ч гүйцэтгэл нь ард түмнийх. Олон нийтийнх байдаг. Тийм болохоор маш олон хүмүүс энэ шагналыг минь хүртэх ёстой гэж би дотроо сүсэглэж байна. Сайхан наадаарай та бүхэн минь. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00