2024 оны 6, 7 сард 171 хүн осол гэмтлийн улмаас амь насаа алдсан. 2024 онд зам тээврийн ослын улмаас нийт 528 хүн нас барсны 141 нь нийслэлд, 387 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 207 иргэн зам тээврийн ослоор алдсан ба Улаанбаатарт 53, орон нутгийн замд 154 нь бүртгэгджээ.
2024 оны долдугаар сарын осол гэмтлийн тоон мэдээнээс харахад 7706 хүн унаж, 4220 хүн зам тээврийн осолд өртөж, 3755 хүн амьгүй механик хүчинд өртөж, 1852 хүн амьтанд хазуулж, хатгуулах гэх мэт гэмтэлд өртөж, 1541 хүн хүчирхийлүүлж, 635 хүн түлэгдсэн ба санамсаргүйгээр 297 хүн хордсон байна. Осол гэмтэлд өртсөн хүмүүсийн 13 орчим хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн гэх тоон мэдээлэл байна.
Иймд иргэд та бүхнийг болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.