Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын урилгаар өнөөдөр /2025.07.10/ Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Хо Жун Чой тэргүүтэй зочид төлөөлөгчид Улаанбаатар хотод хүрэлцэн ирлээ. Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Хо Жун Чой тэргүүтэй зочдыг НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын төлөөлөгчдийн хамт угтан авлаа.
Талууд нийслэл Улаанбаатар хотод эмэгтэй хотын дарга нарын олон улсын хурал зохион байгуулах, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, өвлийн аялал жуулчлалыг идэвхжүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн цаашид ухаалаг хот, цахим засаглал, эрчим хүчний хэмнэлттэй технологи, бизнес ба хөрөнгө оруулалт, соёлын солилцоо, оюутан, залуучуудын харилцаа зэрэг чиглэлээр хамтын ажиллагаагаа тэлэх боломжтой гэж үзлээ.