Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНСУ-ын Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Хо Жун Чой тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “БНСУ болон Монгол улс анх 1990 онд дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй. Энэ 35 жилийн хугацаанд манай улсын хүүхэд, залуучууд БНСУ-д сурч боловсорч, өндөр мэргэжил эзэмшиж эх орондоо ажиллаж буй. Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, Туулын хурдны зам, Тойрог хурдны зам, трамвай, метроны шугам гэх мэт томоохон бүтээн байгуулалтын ажлуудад олон улсын нээлттэй тендерийг үе шаттай зарлаж байгаа. Мөн Улаанбаатар метро төслийн зөвлөхөөр БНСУ-ын “Дова инженеринг” компани шалгарсан. Цаашид олон төсөл хөтөлбөрт хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэв.
Сөүл хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Хон Жун Чой цаашид хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлд бүхий л талаар дэмжиж, хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ.