Dark Light
Нийгэм | 2025-07-10

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБАНААС ТӨРСӨН 2 ГАВЬЯАТАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан хоёр гавьяатыг ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. 
Тодруулбал, ОБЕГ-ын ахмад ажилтан, бэлтгэл тэргүүн комиссар Т.Ганболд, НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахмад ажилтан Д.Отгонбаатар нарт “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртээсэн юм.
Бэлтгэл тэргүүн комиссар Т.Ганболд нь Онцгой байдлын албаны тулгын 3 чулууны нэг Улсын нөөцийн байгууллагад 20 гаруй ажиллаж, Онцгой байдал, улсын нөөцийн албаны анхны үндэс суурийг тавилцсан ахмад ажилтан юм. Ажиллах хугацаандаа улсын нөөцийн нэгдсэн бодлогыг тодорхойлох, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, яам, агентлаг хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, сайд, удирдлагыг түргэн шуурхай, үнэн зөв мэдээллээр хангахад онцгой анхаарч, улсын болон дайчилгааны нөөцийн бараа, материалын байршил, нэр төрөл, тоо хэмжээг оновчтой тогтоох, улсын нөөцийн барааг хуримтлуулах, сэлгэн шинэчлэх, нөхөн бүрдүүлэх талаар гарсан Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд өөрийн бүхий л хүч чадлыг дайчлан ажилласан байна.
Д.Отгонбаатар нь Онцгой байдлын албанд 21 жил ажиллах хугацаандаа 2625 удаагийн гал түймрийн голомтод  ажиллаж, 1434 удаагийн гал түймэр дээр мэргэжлийн удирдлагаар ханган, 722 иргэний амь нас, 100.6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2685 хүнийг утаажилтын бүсээс гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан алба хаагчийн нэг юм.
Хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Онцгой байдлын албаны үүсэл хөгжлийг түүхийг бичилцэж, орчин цагийн чадварлаг алба болон хөгжихөд үнэтэй хувь нэмрээ оруулж, өөрийн мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан зүтгэж, хийж бүтээсэн үйл хэргээ төрдөө үнэлүүлсэн та хоёртоо хувиасаа болон нийт ажилтан, алба хаагчдынхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэе. Эрүүл энх байж, урт удаан наслаарай” хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00