Dark Light
Нийгэм | 2025-07-10

ЦОЛ ХҮРТСЭН БРИГАДЫН ГЕНЕРАЛУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 102 дугаар зарлигаар өнөөдөр /2025.07.10/ Хууль зүй, дотоод хэргийн салбарт “Бригадын генерал ”цолтон 2 төрлөө.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Бямбажавын Нандинболор, Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбат нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс цэргийн дээд цолоо авсных нь дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар генералуудад хүндэтгэл үзүүлэх үеэрээ “Эх орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж, цэргийн дээд цол хүртсэн 2 бригадын генералынхаа цаашдын ажил үйлсэд Хууль зүй, дотоод хэргийн салбарынхаа бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэж” цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Бригадын генерал Б.Нандинболор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 10 дахь генерал цолтон юм. Харин Бригадын генерал О.Ганбат нь цагдаагийн байгууллагад 33 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас төрөн гарч буй 20 дахь генерал юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00