Dark Light
Нийгэм | 2025-07-10

Ж.ТҮМЭН-ӨЛЗИЙГИЙН БОР ҮРЭЭ ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд түрүүлж айрагдсан морьдыг зарлалаа.
Төв аймгийн Заамар сумын Монгол Улсын алдарт уяач Ж.Түмэн-Өлзийгийн Бор үрээг 9 настай Боорчи хүү унаж түрүүллээ.
Монгол Улсын алдарт уяач Пүрэв-Очирын уясан Завхан аймгийн Яруу сумын харьяат Дашзэвэгийн Дагвадоржийн Төгс зээрдийг Сүх-Очирын Баярбаясал /11 настай/ хүү унаж аман хүзүүдэв. 
Ононгийн Батбилэгийн уясан Төв аймгийн Заамар сумын харьяат харьяат Миеэсүрэнгийн Энхтайваны Хөх бор үрээг Дамдинсүрэнгийн Мөнгөнбаатар /11 настай/ хүү унаж айргийн гуравт давхилаа. 
Монгол Улсын тод манлай уяач Саашкагийн Эрдэнэбатын уясан Төв аймгийн Бүрэн сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хээр үрээг Алтанчимэгийн Түвшинтөгс /9 настай/ хүү унаж айргийн дөрөвт оржээ.
Х.Доржсамбуугийн уясан Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Хаянхярваагийн Гарьдмагнайгийн Хээр үрээг Пүрэвсүрэнгийн Далай-Очир /10 настай/ хүү унаж айргийн тавд орлоо.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10