Dark Light
Нийгэм | 2025-07-10

БОГДХАН УУЛАНД УРЛАГ, СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал, “Хурд” хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр нар 2025 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Богдхан уулын онгон дагшин байгальд түшиглэн олон улсын жишигт нийцсэн соёлын арга хэмжээ, байгальд ээлтэй шийдэл бүхий төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, иргэд, хүүхэд, залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэн, Монголын соёл, аялал жуулчлалыг өргөн хүрээнд сурталчлахыг зорьж буйгаараа онцлог юм.

Соёл, урлаг, байгаль хамгааллыг уялдуулан, нийгмийн оролцоог нэмэгдүүлж, соёлоор дамжуулан байгальд хандах зөв хүмүүжил, ойлголтыг төлөвшүүлэх зорилготой. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00