Dark Light
Нийгэм | 2025-07-10

ЯПОНЫ ЭЗЭН ХААН ГАНДАНТЭГЧЭНЛИН ХИЙДЭД ЗОЧИЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Японы эзэн хаан Нарүхито, албаны бүрэлдэхүүний хамтаар 2025 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Монголын Бурханы Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдэд зочиллоо.
Эзэн хааныг Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж, дэд хамба, гавж С.Гантөмөр нар болон хийдийн тэргүүлэгч лам хуврагууд хүндэтгэлтэйгээр угтан авсан юм.
Эзэн хаан Нарүхито Монгол төр түмний Жанрайсэг шүтээн, Батцагаан цогчин дуганаар зочилж, тус хийдийн соёлын үнэт өв, утга агуулгатай танилцав. 
Монгол, Японы харилцааны түүхэнд тэмдэглэгдэх энэхүү түүхэн айлчлал нь хоёр ард түмний найрамдал, харилцан хүндэтгэлийг илтгэх онцгой жишээ болж байна.
 
 
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00