2025 оны долдугаар сарын 11-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хүнд үед тус дэм үзүүлсэн хүнд талархлаа илэрхийлэхээ бүү мартаарай. Харин бусдад туслах бол хариу нэхэлгүй, зөвхөн сайн санааны үүднээс энэхүү үйлдлээ хийгээрэй. Өнөөдөр хүнд нөхцөл байдалд орсон ч өөрийн байр суурийг хатуу баримтал. Үзэл бодол тань сайн сайханд хүрэх туг болох ёстой. Гэхдээ өөрийн хүсэл зоригийг бусдад бүү тулга.
Үхэр: Хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлж амжаагүй бол энэ алдаагаа засах боломж гарна. Өөртөө итгэлтэй гэхдээ амьдралын хэв хэмжээг ягштал дагаж байхыг од эрхэс зөвлөж байна. Бусдын хувийн асуудалд хэт гүнзгий орвол эвгүй байдалд орж болзошгүй гэдгийг бүү март. Урьдын хайр дурлалын харилцаагаа сэргээх магадлалтай.
Ихэр: Өрсөлдөөн ихтэй талбарт ажилладаг хүмүүс гүтгэх доромжлох үйлдэлд бэлэн бай. Өнөөдөр сэтгэлд нийцэхгүй хүмүүсээс хол бай. Сэтгэл зүйгээ сайн хянах үе. Энэ цаг үеийг ашиглан хорт зуршлуудаасаа салахад хялбар байна. Ойр дотнын хүмүүстээ бодлогогүй шаардлага тавьж тэднийг үргээхгүй л бол дотно харилцаа үүсэх болно.
Мэлхий: Өөрийгөө буурь суурьтай нэгэн гэдэг талаас нь илүү харуул. Гэхдээ хэт болгоомжтой, шийдвэр удаан гаргах зангаас болж ашигтай гэрээг алдаж магадгүй шүү. Ийм үед мэдрэмж хамгийн чухал. Нэмэлт үүрэг даалгаварт үгүй гэж хэлж чадахгүй бололтой. Хоёрдмол байр суурь баримтлах хэрэггүй. Хувийн амьдралаа амар тайван байлгахын тулд хүлээсэн үүрэг амлалтаа бүү март.
Арслан: Дэмий зугаа цэнгэлд бүү авт. Хугацаа нь болсон өр ширээ боломж гарвал даруй төл. Сэтгэлийн ачаагаа бага ч гэсэн хөнгөлөх алхам хий. Арилжаа наймаа эрхэлдэг хүмүүс үйл ажиллагаагаа сайжруулах хэрэгтэй болно. Өнөөдөр хайртай хүнийхээ сэтгэлийг татах үйл ажиллагаа зохион байгуул. Түүнд өөрийгөө чин сэтгэлтэй нэгэн гэдгээ батлан харуул.
Охин: Өнөөдөр хүн бүрд таатай байх болно. Итгэж найддаг хүн нь байхын тулд гэр бүлийн харьцаагаа бэхжүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Хэдийгээр гэр бүлд хуучны зөрчил байсан ч таны зан чанар байдлыг зөөллөх болно. Гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд уян хатан байх ёстой цаг үе. Энэ үед хувийн амьдралын шинэ үе шат эхэлж магадгүй.
Жинлүүр: Энэ өдөр олон нийтийн өмнө гялалзсан ур чадвараа гайхуулах боломжтой. Шинэ ажил хэрэгтээ хамтран ажиллах сайн түншээ олно. Мөнгө олох шинэ их үүсвэртэй болно. Олон нийтийн арга хэмжээнд оролцох болон биеийн хүчний хөдөлмөр эрхлэх, цэвэр агаарт зугаалахад тохиромжтой цаг үе.
Хилэнц: Биеийн эрүүл мэндээ бүгдээс дээгүүр тавих нь ашиг тустай өдөр. Санаандгүй тохиолдлоор өвдвөл багагүй хугацаанд эмчлүүлэх шаардлагатай болно. Биеийн байдалдаа тохирсон дасгал хөдөлгөөн байнга хий. Таагүй үйл явдал болон болзошгүй аюулаас зайлсхий. Ажил хэргийн болон хувийн амьдралдаа ямагт анхааралтай ханддаг хүмүүст үр шимийг нь хүртэх цаг үе ирнэ.
Нум: Харанхуй бүрхэг шийдвэр гаргахаас зайлсхий. Энэ өдөр болох адал явдал нь худал хуурмагийг авчирна. Аливаа асуудалд хуумгай хандвал танд бүх зүйл муугаар эргэнэ. Ганц буруу алхам бүгдийг нэг мөсөн алдах аюул авчирч болзошгүй. Найз нөхөдтэйгөө хамт байж, гэр бүлийнхээ хүрээнд цагийг өнгөрүүл.
Матар: Ажиллах чадвар сулрах учир өнөөдөр их зүйл хийхээр төлөвлөсний хэрэггүй. Ихэнх хүмүүс шинэ өөрчлөлт хүснэ. Эрүүл мэндээ хамгаалж, бие эрхтнээ цэвэрлэх арга хэмжээ ав. Энэ үед од эрхсийн нөлөөгөөр та илүү сэтгэл татам болох боломжтой. Сайтар амарч удахгүй эхлэх томоохон ажилдаа эрч хүчээ төвлөрүүл.
Хумх: Сайн нөлөөтэй хүнээс зөвлөгөө авах нь ажилд тань эергээр нөлөөлнө. Өдөр тутмын ажлынхаа хажуугаар шаардлагатай гарвал сайн амрах үе. Таны эр зориг, авхаалж самбаа олон үйл ажиллагаанд сайн үр нөлөө үзүүлэхээр байна.
Загас: Эрүүл мэндээ янз бүрийн өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаагаа сайжруулах арга хэмжээ аваарай. Спортоор хичээллэх, биедээ тохирсон дасгал хийх зэрэг нь үр ашгаа өгнө. Таны сэтгэл санаа тухгүй байх нь энэ өдрийн бүрхэг хандлагаас хамаарч буй тул аль болох өөрийгөө завгүй байлга.