Завхан аймгийн баяр наадмын үеэр "Морьтой сайхан хос" шалгаруулж, гадаадад аялах эрхээр шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Нэгдсэн Үндэстний байгууллага жил бүрийн 7 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тогоол гаргасан. Анх удаа дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж буй уг өдрийг тохиолдуулан "Морьтой сайхан хос" тэмцээнийг зохиож, шилдэг хосуудыг гадаадад аялах эрхээр шагналаа.
Нийт 15 хос тэмцээнд оролцсоноос:
1-р байрт Тэлмэн сумын хос О.Цэрэн-Очир, Д.Бүрэнтуяа нар,
2-р байрт Цагаанхайрхан сумын хос Т.Идэрмөнх, Б.Бадамгарав нар,
2-р байрт Тэлмэн сумын хос Т.Пүрэв-Од, Б.Алтанцэцэг нар,
3-р байрт Цагаанчулуут сумын хос Г.Ганцоо, Ү.Үенч нар тус тус шалгарлаа.
Шалгаруулалт Монгол адууны үндсэн зүсмийн ижил морь унасан байх, үндэсний хувцас хэрэгслийг иж бүрэн өмссөн байх, морины эдлэл хэрэгсэл, эмээл, хазаар, ташуур, хударга зэргээр хосолсон байх, эзэн нь намба суудал донжтой, морь унаж буй байдал эрэмгий, чадамгай байх зэрэг үзүүлэлтүүдээр хэмжигдлээ.