Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Б.Нандинболорт цэргийн дээд “Бригадын генерал” цол хүртээлээ.
Цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр (2025.07.10) Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх гардуулан өглөө.
Бригадын генерал Б.Нандинболор нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 10 дахь генерал цолтон юм.


