Эрчим хүчний гудамжны авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж гүйцэтгэнэ. 2025 оны долдугаар сарын 13-ны өдрийн 23:00 цагаас долдугаар сарын 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд “Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажлын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас ДЦС-4-ийн зүүн уулзвар хүртэлх эхний 2 км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх өдрүүдэд түр зам болон бусад гудамж замыг сонгож замын хөдөлгөөнд оролцоно уу.
