Dark Light
Нийгэм | 2025-07-11

УВС АЙМГИЙН БӨХЧҮҮД ГОМДОЛ ГАРГАХАА МЭДЭГДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Үндэсний бөхийн холбооноос мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:

Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн баяр наадам орон даяар болж Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу аймаг сумын баяр наадам зохион байгуулагдаж байна. Үндэсний баяр цэнгэл наадамтай давхцан Увс аймгийн бөхчүүд хэд хэдэн аймаг, сумдад барилдахаар очиход бөхийн комисс, орон нутгийн бөхийн холбооны зүгээс элдэв шалтаг хэлж бүртгэх, барилдуулахаас татгалзсан харамсалтай тохиолдлууд гарч байна. Эдгээрээс дурдвал Баян-Өлгий, Орхон, Өвөрхангай, Завхан, зэрэг аймгуудад барилдахаар очсон бөхчүүдийг холбогдох хууль дүрэм зөрчин бүртгэж барилдуулахгүй хохироолоо. Энэ үйлдэл нь Монгол улсын Үндэсний их баяр наадмын хуулийн 9.7-д заасан "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийг үндэс угсаа, төрсөн газар, оршин суугаа засаг захиргааны нэгж, цол чимгээр нь ялгаварлан гадуурхахыг хориглоно, 9.5-д заасан "Аймгийн баяр наадамд 16 нас хүрсэн бөх барилдана..." , Монголын үндэсний бөхийн холбооны дүрмийн 2.1 дэх хэсэгт заасан "Салбар хороо, МҮБХ, аймаг сумын болон тухайн орон нутгийн бөхийн салбар холбооноос томилсон гарын даа нар баяр наадамд барилдах бөхийг нээлттэй бүртгэнэ" гэсэн заалтуудыг тус тус санаатайгаар зөрчсөн гэж Увс аймгийн Үндэсний бөхийн холбоо үзэж байна. Үндэсний их баяр наадам нь Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэл, төрт ёс, түүх соёл, уламжлал, заншлыг бэлгэдсэн Үндэсний уламжлалт баяр цэнгэл байдаг.

Иймд хууль дүрмээ дээдлэн сахиж ёс заншлаа хүндэтгэн дагаж энэхүү бүдүүлэг үйлдлээ даруй таслан зогсоохыг шаардаж байна. Мөн зарим аймгийн хууль зөрчсөн баяр наадмын бөхийн комисс, гарын даа, аймгийн бөхийн холбооны холбогдох буруутай этгээдүүдийн талаар хууль, захиргааны, Үндэсний бөхийн холбооны эрх бүхий байгууллагуудад гомдол гаргахаа үүгээр мэдэгдэж байна. 

Эх сурвалж | Увс аймгийн Үндэсний бөхийн Холбоо
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00