Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтын ерөнхий найруулагч Н.Наранбаатараас тодрууллаа.
-Энэ жилийн наадмын нээлтийн найруулгаараа юуг өгүүлэхийг зорив?
-Юун түрүүнд дэлхийд ганцхан Үндэсний их баяр наадмаараа бид бүхэн бахархаж байна. Наадамчин олон баяр наадмын мэндийг энд ажилласан нийт уран бүтээлчдийн өмнөөс хүргэж байна. Товчхондоо, “Мөнхөд гэрэлтэх эх орон” гэж мөнхөд гэрэлтэхийн тулд бид эх орноо сэтгэлдээ тээх ёстой. Эх орноо сэтгэлдээ тээхийн тулд эцэг эхээ энэрч хайрладаг язгуур байх аваас бид мөнхөд гэрэлтэж чадна гэх санааг бид хэлж байгаа. Ер нь эх оронч байх үзлийн тухай бид ярьж байна. Ирээдүйн төлөө бид санаа тавих цаг болжээ. Энэ яваа нас яах вэ. Туулаад өнгөрч байна. Ирээдүйн монголчуудад бид сайн гэрэлтсэн замыг бэлтгэх ёстой гэдгийг хэлэхийг зорьсон.
-Орой тоглолтыг дахин тоглоно шүү дээ?
-Тийм. Манай Төв цэнгэлдэх хүрээлэн маань 12 мянган хүний суудалтай. Өглөөний нээлтийг үзэж амжаагүй хүмүүстээ зориулаад орой 21:00 цагт наадмынхаа нээлтийг урлагийн номерууд үзэгч түмэндээ хүрнэ. Мэдээж протоколны хэсгүүд давтах боломжгүй. Чингис хааны иш хөрөг нэг л нээгдэнэ. Есөн хөлт тугийг нэг л зална. Ерөнхийлөгч нээж нэг л удаа үг хэлнэ. Түүнээс хойших хэсгийг орой үзэгч түмэндээ хүртээл болгоно.
-Наадмын нээлтэд хэчнээн уран бүтээлч оролцов?
-Төрийн урлагийн байгууллагын болон Зэвсэгт хүчний алба хаагч гээд 2500 гаруй уран бүтээлч оролцлоо. Алдарт ээжүүд хүүхдүүдтэйгээ, УДЭТ, ҮУИТ,ЦДБЧ, ХЦДБЧ, 350 армийн алба хаагч, Шинэ Монгол Харумафүжи сургуулийн сурагч, циркчид, морьт харваачид оролцсон. Хэрхэхийг өөрсдийнхөө тархиар зажилцгаа.