Баяр, амралтын өдрүүдэд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор алба хаагчид Туул, Тэрэлж, Хэрлэн, Сэлбэ гол дуу аялал зугаалгаар зорчиж буй иргэдэд онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэн ажиллаж байна. НЦУГ болон дүүргийн Гэр бүл, хүүхэд хөгжлийн хэлтсийн алба хаагчидтай хамтран Багануур дүүргийн Ахмадын амралтаас Хэрлэн гүүр, Налайх дүүргийн Горхи Тэрэлжээс Баянзүрхийн гол, Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүрнээс Яармагийн гүүр, Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Маршлын гүүр, Сүхбаатар дүүргийн Санзай нуураас Сэлбэ гүүр, Зайсан гүүрнээс Маршлын гүүр хүртэлх голын эрэг дагуу гол, усны ослоос сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж байна.
Нийгэм | 2025-07-11
Сэтгэгдэл бичих