Dark Light
Нийгэм | 2025-07-11

С.АМАРСАЙХАН: ШИНЭЭР ОЛОН САЙХАН ЦОЛТОН ТӨРӨХ БАЙХ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд С.Амарсайхан: Үндэсний их баяр наадам сайхан эхэлж байна. Дэлгэр сайхан зун, дэлхий дэлдгэнэсэн сайхан наадам болж, хотол олноор сайхан наадаж байна. Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа нийт монгол ахан дүүсдээ, эх орныхоо өнцөг булан бүрт үндэснийхээ их баяр наадмыг тэмдэглэж байгаа нийт монголын ард түмэндээ, наадамчин олондоо баяр наадмын мэнд дэвшүүлье. Цаг үеийн үүх түүх, өв уламжлал, ирээдүйн оршин тогтнох эх үндэс болсон эв эеийг илэрхийлэх агуулгаар үндэсний их баяр наадмын нээлт хаалтын арга хэмжээгээ, Төрийн ёслол хүндэтгэлийн концертоо бэлтгэж ард түмэндээ толилуулж байна. Энэ наадмын өдрүүдэд Япон улсын Цог жавхлант эзэн хаан айлчилж, Монгол төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцож олон гадаад дотоодын зочид оролцож, нийт ард түмэн минь сайхан өөдрөг наадаж байна гэж дүгнэж байна. Би Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны даргын хувьд энэ жилийн бөхчүүд маань эрч хүч энерги дүүрэн өнгөтэй сайхан байна. Бэлтгэл хангагдсан олон сайхан аварга, арслан, заан бөхчүүд маань шинээр олон сайхан цолтон төрөх байх гэж бодож байгаа. Улсын цолтой, улсын аварга бөхчүүдийн маань өнгө сайхан байна. Тиймээс хэн нэгнийг нэр заахаас илүү бүх тамирчид наадамчид, бөхчүүддээ амжилт хүсье. Сайн сайхныг хүсье.   
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00