Dark Light
Нийгэм | 2025-07-11

ЕРӨНХИЙ САЙД ШАГАЙН АЛТАН ЗУРХАЙН АНХНЫ СУМЫГ ТАВИЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асарт зочиллоо. Энэ жил шагайн асарт “Шагайн алтан зурхай”-г залсан байна. Харваачдын бэлгэ тэмдэг болсон  алтан зурхайн анхны сумыг Ерөнхий сайд тавилаа. Алтан зурхайг харваачид өөрсдөө бүтээжээ. Алтан зурхайд төрийн долоон эрдэнэ, Отгонтэнгэр хайрхан, олноо “Марзан” Шарав хэмээн алдаршсан  зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” зураг, дөрвөн хүчтэн, оюу номин чулуугаар чандмань дүрсэлж, мөнгөн тохой зэргийг шигтгэн урлажээ. Алтан зурхайг цаашид жил бүр шагайн асрын хойморт залах болно гэж ерөнхий шүүгч, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Нармандах хэлэв. Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асраар зочлохдоо наадамчин олонтой мэндчилж, сайхан наадахыг ерөөлөө.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00