Үндэсний их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах, хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Дотоодын цэргийн алба хамтран Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт ажиллаж байна. Үүнд, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 800 гаруй, Хүй долоон худаг орчимд 900 гаруй, замын хөдөлгөөн зохион байгуулахаар 2000 гаруй цагдаагийн алба хаагчид иргэдэд үйлчилж байгаа аж.
Иймд наадамчин олон та бүхэн бага насны хүүхдээ анхаарал сэрэмжтэй байж учирч болзошгүй аюулаас сэргийлж, төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим байршсан цагдаагийн пост дээр очиж мэдээлэл өгөх, 102 мэдээллийн утсаар холбогдох боломжтой юм.