2025 оны долдугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн шинжтэй 89, зөрчлийн 727, зам тээврийн ослын 298 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нийт 2032 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Хэнтий аймагт хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Шалгалтын ажиллагааг явуулахад баяр наадам тэмдэглэж байсан гэр бүлийн хамаарал бүхий иргэд ахуйн хүрээнд архидан согтуурч, нэгнийхээ амийг хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.