Dark Light
Нийгэм | 2025-07-11

УЛААНБААТАРТ БАГАВТАР ҮҮЛТЭЙ

Image
Аялагчид, амрагчид, наадамчдын анхааралд: 
 
7-р сарын 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст, 15-нд нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
2025 оны 07-р сарын 11-ний 20 цагаас 2025 оны 07-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Халхгол орчмоор, өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халхгол орчмоор бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 
 
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +14…+19 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар +21…+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар +33…+38 градус, бусад нутгаар +27...+32 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +30…+32 градус дулаан байна.
 
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.
 
2025 оны 07-р сарын 13-наас 07-р сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
 
13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 13-нд нутгийн баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +29...+34 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +23...+28 градус дулаан байна. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00