БИЛГИЙН ТООЛЛЫН 17
2025.07.12 / БЯМБА ГАРАГ
ЗУНЫ ДУНД ХАР МОРЬ САРЫН НЭГ ЦАГААН ХАР МОРЬ ӨДӨР
Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 05.06-20.50
Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Мод
Аргын тооллын 7 сарын 12, Санчир гараг. Билгийн тооллын 17, Яруу эгшигт одтой, хар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.