2025 оны долоодугаар сарын 12-ны өдрийн бямба гарагийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр амсхийх завгүй байсан ч өөрийн сонирхдог зүйлдээ цаг зав гаргах хэрэгтэй. Энэ өдөр хүлээцтэй, тайван байснаар өөрийгөө ялах болно гэж од эрхэс зөвлөж байна. Уужуу тайван ухаанаар бие биедээ хандах нь хосуудын харьцааг сайжруулна. Хүлээцтэй байдлаар асуудлыг шийдсэнээр ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ.
Үхэр: Өөрт олдсон боломжийг бүү алд. Гэртээ зүгээр суудаг хүнийг аз тойрон гарна гэдгийг од эрхэс зөвлөж байна. Удаан хугацааны турш хүлээгдсэн ажлынхаа хариуг та хүлээн авна. Авлагатай хүмүүсээс өр ширээ авах боломж гарна. Залуу хосууд хувийн амьдралдаа томоохон өөрчлөлт хийнэ.
Ихэр: Хэт сэтгэл хөөрлөө дараарай. Хийх үйлдлээ байнга хянаж байгаарай. Та анхааралтай байхгүй бол ажил хэрэг тийм ч таатай биш байна. Зарим зүйл дээр тэвчээртэй байх хэрэгтэй. Идэвхгүй хүмүүст хүнд хэцүү өдөр байх болно. Энэ нь зарим нэг зүйлийг үл тоосонтой холбоотой байх магадлалтай.
Мэлхий: Санхүүгийн асуудлаа шийдэхэд хүчин чармайлтаа чиглүүлэх хэрэгтэй. Чухал шийдвэр шаардах томоохон худалдан авалт бүү хий. Бүх хүмүүст таалагдах нөхцөлийг хангах боломжгүй байна. Өөрийн зөв гэсэн зүйлийг санаачлан хэрэгжүүл. Зарим гарал үүсэл тодорхойгүй бүтээгдэхүүнээс харшил авах магадлалтай тул эрүүл мэндээ хамгаал.
Арслан: Ажил хэрэгт тань шургуу дайчин байдал болон ур ухаан илүү хэрэгтэй. Оюунлаг хүмүүсийн ажил амжилттай байна. Гүнзгий сэтгэх чадвараа ашиглах юм бол өрсөлдөгч нараа ч өөрийн түнш болгон хувиргах боломжтой. Танд амжилт ойрхон байна. Харин гэр бүлд хэрүүл, зөрчил үүсэж магадгүй. Энэ нь хэн хэнийх нь хатуу шаардлагаас үүдэлтэй байна.
Охин: Анхаарал халамжтай мөн өөрийгөө үнэлж чаддаг бол таагүй байдалд орохгүй. Амьдралд итгэх итгэлээр дүүрэн бай. Ажил хэргийнхээ талаар мэргэжлийн хүнтэй зөвлөж ярилц. Ямар нэгэн тодорхойгүй гэрээ хэлэлцээр байгуулахад таагүй. Судалгаа, тоо баримт худлаа хэлэхгүй.
Жинлүүр: Өнөөдөр түншүүдтэйгээ хамтран гаргасан шийдвэрүүд илүү оновчтой болно. Томоохон төслийн ажилд оролцож мэргэжлийн ур чадвар, авьяасаа харуулахад тохиромжтой цаг үе. Сөрөг энергитэй сэтгэл хөдлөл гаргахаас зайлсхийхийг од эрхэс зөвлөж байна. Хуучны андуудтайгаа оройг өнгөрүүлбэл сэтгэл санаа өөдрөг болно.
Хилэнц: Бодож боловсруулж, нягт нямбай төлөвлөсөн шинэ ажлаа эхэл. Өнөөдөр нарийн техник хэрэгсэл, багажтай ажиллахад бүтээмж сайн байна. Өөр боломжоор өр ширээ төлөх арга хай. Энэ өдөр чөлөөт цагаа гэр бүлдээ зориулсан нь үр дүнтэй байна. Хайртай хүнийхээ сэтгэл зүрхийг байлдан дагуулахын тулд сайхан орчин бүрдүүлэх хэрэгтэй болно.
Нум: Ойр дотнынхондоо хэт өндөр шаардлага бүү тавь. Аахар шаахар зүйлс, ойлгомжгүй биеэ авч явах байдлынх нь төлөө бүү шүүмжил. Өнөөдөр биеийн эсэргүүцэл бага зэрэг суларна. Халдварт өвчин тусах магадлал өндөр байна. Амьдралын хэмнэлээ анхаар
Матар: Өнөөдөр олон асуудлын хариуг ойр дотнын хүмүүсээсээ олж, шинэ эрч хүчээр өөрийгөө сэлбэ. Алдаагаа олсон бол засахын тулд шаргуу зүтгэ. Амжилтад хүрэхийн тулд та сахилга батыг чанд сахих болон уужуу ухаантай байх хэрэгтэй. Хэрвээ та өвдсөн бол эмчийн зааврыг хатуу дага. Түргэн үр дүнг хүлээх хэрэггүй.
Хумх: Өнөөдөр аливаа шүүмжлэлийг эмзэг хүлээн авч бололтой. Зарим тохиолдолд нийтээр дагах ёс журмыг үл тоомсорлох хандлагатай байна. Та нийгмийн зөв үйлийн төлөө зан төлөвөө хянаж үлгэр жишээ хүн байхыг хичээх хэрэгтэй. Зарим тохиолдолд худал жүжиглээд ч болов бусдад сайхан харагдахыг хичээ.
Загас: Өнөөдөр саруул ухаан, эмх цэгцтэй байдлаараа бусдаас ялгарна. Сэтгэл хөдлөлийг оюун ухаанаараа тогтворжуулж чадна. Материаллаг асуудлуудаа шийдэх шинэ санаа бодлыг судалж үз. Найз нөхдийн зөвлөгөөг сайн сонс. Мөн дэлхий дахинд болж буй шинэ үйл явдалд соргог ханд