Dark Light
Нийгэм | 2025-07-11

БУЛГАН АЙМГИЙН НААДАМД Б.БАТ-ЭРДЭНЭ ТҮРҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Булган аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 87 жилийн баяр наадамд хүчит бөхийн барилдаанд Монгол улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин С.Дэлгэрбат, улсын начин Д.Амаржаргал нар манлайлан 128 бөх барилдлаа. Энэ жилийн баяр наадамд Булган аймгийн Сайхан сумын уугуул Б.Бат-Эрдэнэ 7 даван түрүүлж Аймгийн арслан цолны болзол хангаж, Булган аймгийн Могод сумын уугуул М.Өсөхбаяр 6 даван үзүүрлэж Аймгийн заан цолны болзол хангаж наадамчин олноо баясгалаа. 
Булган аймгийн баяр наадамд өсвөрийн бөхийн барилдааны 13-16 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын н.Даваабаяр түрүүлж, Булган аймгийн Булган сумын н.Мөнх-Амгалан үзүүрлэлээ. 
Өсвөрийн бөхийн барилдааны 12 хүртэлх насны ангилалд Булган аймгийн Булган сумын М.Энхманлай түрүүлж, Булган аймгийн Булган сумын Г.Хүчитбаатар үзүүрлэж хурсан олныг баясгалаа. Нар хур тэгширсэн наадмын сайхан өдрүүдэд, идэр чийрэг уран барилдаант бөхчүүд хүчтэй, эрмэг шандаст хүлгүүд нь хурдан, эрхий мэргэн харваачид нь цэцтэй байж цэнгэл баярын дээд Монгол наадам сайхан боллоо. 
Дэлхийд ганцхан Монгол наадамдаа, дэнж хотойтол сайхан наадаарай.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00