Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны гурвын даваанд амлан авсан бөхчүүддээ өвдөг шороодсон улсын цолтой бөхчүүд ийн тодорлоо. Амлагаагаа дийлэлгүй өвдөг шороодсон нийт 12 бөх байна:
- Улсын аварга Г.Эрхэмбаяр — Аймгийн арслан Д.Батболдыг амлан авч, 13 минут 32 секунд барилдаж унав.
- Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ — Аймгийн арслан Ш.Мөнх-Одыг амлан авч, 1 минут 55 секунд барилдаж унав.
- Улсын арслан Д.Ганхуяг — Аймгийн арслан М.Даваасүрэнг амлан авч, 4 минут 16 секунд барилдаж унав.
- Улсын арслан Х.Мөнхбаатар — Аймгийн арслан Н.Баянжаргалыг амлан авч, 51 секунд барилдаж унав.
- Улсын гарьд М.Баяржавхлан — Аймгийн арслан Ш.Отгонтөгсийг амлан авч, 2 минут 41 секунд барилдаж унав.
- Улсын гарьд Д.Рагчаа — Аймгийн арслан О.Баярбаасан-г амлан авч, 2 минут 46 секунд барилдаж унав.
- Улсын гарьд Ш.Жаргалсайхан — Аймгийн харцага Г.Гантулгыг амлан авч, 12 минут 20 секунд барилдаж унав.
- Улсын заан Н.Жаргалбаяр — Улсын начин М.Амарсанааг амлан авч, 6 минут 2 секунд барилдаж унав.
- Улсын заан Д.Баасандорж — Аймгийн арслан М.Бямбадоржийг амлан авч, 9 минут 17 секунд барилдаж унав.
- Улсын заан М.Өсөхбаяр — Аймгийн арслан Д.Алтанцоожийг амлан авч, 6 минут 26 секунд барилдаж унав.
- Улсын заан Б.Соронзонболд — Аймгийн арслан Ц.Төмөрцоожийг амлан авч, 2 минут 51 секунд барилдаж унав.
- Улсын харцага Ш.Пүрэвгарьд — Аймгийн арслан Ч.Алтангэрэлийг амлан авч, 10 минут 3 секунд барилдаж унав.
Унасан улсын цолтнууд дунд Улсын аварга 1, Улсын арслан 3, Улсын гарьд 3, Улсын заан 4, Улсын харцага 1 байна.
Ийнхүү энэ жилийн наадмын гурвын даваанд аймгийн цолтнууд хүч түрэн гарч ирж, амлуулсан улсын цолтнуудаа буулган авч байна.