Dark Light
Нийгэм | 2025-07-12

АЛБА ХААГЧДАД ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө, Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байгаа Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Дархан-Уул, Баянхонгор, Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газар, НОБГ болон Үндэсний аврах бригадын алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна. 
ОБЕГ-ын Захиргаа, эрх зүй, хүний нөөцийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан эмнэлгийн хөдөлгөөнт бүлгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Ар талын 113 дугаар ангийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар ажиллаж байгаа юм.
Түймрийн голомтод ажиллаж байгаа 152 алба хаагчдад зөгий, хачиг, могойнд хатгуулсан үеийн тусламж, шархны анхны цэгцлэлт, хордлого тайлах болон дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг эмчилгээ, түлэгдэлт, харшил, хөл холгосон, хоол боловсруулах замын эмгэг, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хатги, арьсны идээт үрэвсэл зэрэг зовуурийн хүрээнд эмчилгээ, үйлчилгээг хийж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14