Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн их баяр цэнгэл наадмын соёолон насны морьд барианд орлоо.
Соёолон насны морьдын айргийн тавьд:
Ховд аймгийн Мянгат сумын харьяат Монгол Улсын тод манлай уяач Загджавын Мэндсайханы хурдан хул үрээг Монгол Улсыг тод манлай уяач Дашдоржийн Мөнхбат уяж түрүү магнайд орж ирлээ.
Аман хүзүүнд Хэнтий аймгийн Норовлин сумын уяач уяач Нямноровын Мөнхийн бор үрээ хурдаллаа.
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын уяач Бэгзсүрэнгийн Гантулгын хурдан хээр соёолон орлоо.
Айргийн дөрөвт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уяач Дамжинсүрэнгийн Гаваасүрэнгийн хээр халзан соёолонг Тогтохбаярын Бямбажаргал уяж хурдлуулжээ.
Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн алдарт уяач Бямбажавын Баярмагнайгийн хурдан бор үрээг Нийслэлийн алдарт уяач Батмөнхийн Булгадай уяж айрагдуулав.