Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2025 оны 7 дугаар сарын 12-ны өглөө Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг Өлгий хотын нисэх буудлаас Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир болон аймгийн удирдлагууд ёслол төгөлдөр угтан авч, хүндэтгэл үзүүллээ.
Сайд Б.Дэлгэрсайхан энэ удаагийн ажлын айлчлалын хүрээнд тус аймагт хэрэгжих 66 км хатуу хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажлыг албан ёсоор эхлүүлэх арга хэмжээнд оролцох бөгөөд энэхүү төсөл нь орон нутгийн тээвэр, дэд бүтцийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх чухал ач холбогдолтой юм.

