Dark Light
Нийгэм | 2025-07-12

ГАДАА ТОГЛОЖ БАЙСАН ХҮҮХДҮҮДИЙГ ХУТГАЛЖ, ГЭМТЭЭЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
2025 оны долдугаар сарын 10-ны өдрийн 21:40 цагт Дорнод аймгийн цагдаагийн газарт “Хэрлэн сумын есдүгээр баг, 15 дугаар байрны урд согтуу хүн хүн хутгаллаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Хэргийг шалгах ажиллагааг тус цагдаагийн газраас явуулж, Хэрлэн сумын иргэн М гэртээ архидан согтуурч, 21:00 цагийн орчимд гэрээсээ гарч, 15 дугаар байрны гадаа тоглож байсан 9 настай Б, 13 настай А нарыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна. Хохирогч хүүхдүүдийг яаралтай эрүүл мэндийн байгууллагад хүргэж, шаардлагатай эмчилгээг хийж байна. Сэжигтэн М-ийг саатуулан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа юм.
Иймд цагдаагийн байгууллагаас хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхаарууллаа.  
Эх сурвалж | Дорнод аймгийн цагдаагийн газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00