2025 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант тосгон орчимд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Хэнтий нурууны баруун хажуугийн Шарын гол, зүүн хажуугийн Онон, Балж, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-50 см-ээр нэмэгдэж, Булган аймгийн Хялгант тосгон орчимд Сэлэнгэ мөрөн, Хэнтий аймгийн Дадал сум орчимд Балж гол олон жилийн дундаж түвшинг 50-65 см давсан байна.
Маргааш буюу 7 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 25 см нэмэгдэх хандлагатай байна.
САНАМЖ
Түр хугацаанд орсон эрчимжил ихтэй хур борооноос шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрддэг тул гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа ажиглалт хийж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож , хоноглохгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.

Эх сурвалж
| ЦУОШГ
|