Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваанд өвдөг шороодсон улсын цолтой бөхчүүд:
Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Н.Баяржаргалд, улсын арслан Ц.Бямба-Отгон аймгийн арслан О.Баярбаасанд, улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан М.Билгүтэйд, улсын заан Б.Батмөнх аймгийн арслан А.Нармандахад, улсын заан Б.Серик аймгийн арслан Ш.Отгонтөгсөд, улсыг харцага Н.Золбоо аймгийн арслан М.Бямбадоржид, улсын харцага Г.Ганхуяг аймгийн арслан О.Наранбаатарт, улсын харцага Т.Баасанхүү аймгийн арслан Б.Очирхүүд, улсын харцага Г.Бадрах аймгийн арслан Н.Өсөхбаярт, улсын харцага Э.Даш улсын начин Л.Энхсаруулд, улсын харцага Э.Ууганбаяр улсын начин Э.Мөнжаргалд, улсын начин Н.Амарсанаа улсын харцага Б.Цэдэнсодномд, улсын харцага Ц.Мөнхбаяр улсын начин Э.Батмагнайд, улсын начин Б.Түвшинтөгс улсын начин Б.Чимэдванданд, улсын начин О.Түмэн улсын начин Х.Цогтгэрэлд, улсын начин Б.Лхагвадорж улсын начин Б.Түмэндэмбэрэлд тус тус өвдөг шороодлоо.