Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн Үндэсний их баяр наадамд айргийн тавд хурдалсан дааганууд:
Төв аймгийн Дэлгэрхаан сумын уяач Шаравын Мөнгөншагайн хээр даагыг Улаанбаатар хотын Багахангай дүүргийн Монгол Улсын тод манлай уяач Ганбаатарын Буянтогтох уяж хурдан дааганы уралдаанд түрүү манлай өргөлөө.
Аман хүзүүнд Дундговь аймгийн Луус сумын харьяат Эрдэнээгийн Улаанхүүгийн хул даага бариалав.
Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат аймгийн алдарт уяач Лхагвасүрэнгийн Ганболдын хүрэн халзан даага хурдаллаа.
Айргийн дөрөвт Дорнод аймгийн Матад сумын харьяат Улсын манлай уяач Цэнбаатарын хурдан буурал даага орлоо.
Айргийн тавд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Намжилдоржийн Нацагдоржийн хурдан хээр даага давхилаа.