Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тэмдэглэж буй Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө.
Тавын даваанд:
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Аймгийн арслан Н.Өсөхбаяр Улсын гарди Б.Гончигдамбаар,Дорноговь аймгийн Айраг сумын харьяат Аймгийн арслан Мөнхжаргалын Бямбадорж Улсын арслан Ц.Содномдоржоор,Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат аймгийн арслан Шаравдоржийн Отгонтөгс Улсын арслан Э.Оюунболдоор,Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат аймгийн арслан М.Бэлгүтэй Улсын заан Д.Анараар,Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат аймгийн арслан О.Наранбаатар Улсын аварга О.Хангайгаар тус тус тав даван Монгол Улсын начин цолны болзол хангаад байна.
Бөхийн барилдааны зургаагийн даваа тун удахгүй эхлэх гэж байна. Бөхчүүдийн ам авсан байдал:
